Гүнжийн Сүм рүү аялах гэж байна уу?

Updated: Jun 3


Гүнжийн сүмийг анх удаа зорих гэж буй адал явдал эрэлхийлэгч аялагч нарт зориулж бичлээ. Энд нэг зүйлийг анхаарай: Гүнжийн сүм бол Тэрэлжийн Арьяабал Хийдээс өөр гэдгийг анхаарна биз дээ. Олон хүмүүс эндүү ойлголттой байдаг болохоор ийнхүү эхэлж сануулж байна. Өвлөөс бусад улиралд Гүнжийн сүм рүү очиж байсан болохоор аль замыг, аль улиралд сонгох уу гэдгийг сайтар төлөвлөх хэрэгтэй.

Гүнжийн сүм Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Туул голын баруун гарын томоохон цутгалын нэг Баруун Баян голын эх Хөхчулууны голын эх Сүмийн гурван Эрээний наран ургах зүүн өмнө зүг харсан хажуугийн бэлд Улаанбаатар хотоос зүүн хойт зүгт шулуунаар 120 гаруй км зайд оршино. Google Map-аас харахдаа үнийг хуулж авч болно.

Гүнжийн Сүм GPS Солбицол:

48°11'00.8"N 107°33'20.4"E (DMS)

48.18337N, 107.55616N(DMM)


Openstreetmap дээрх замыг дагаад очоорой өөрөөр хэлбэл MAPS.ME AP: https://bit.ly/3czxz5u

Түүхийн талаас дурсгалт газар болохоор бага зэрэг хайлт хийхэд 1961 оны Ц.Дамдинсүрэн гуйн тэмдэглэл гарч ирнэ. Тэрхүү тэмдэглэлд маш дэлгэрэнгүй сонирхолтой байдлаар түүхийн болоод 1959 онд очиж байсан тэмдэглэл, аялалын дараах судалгаа зэргийг бичжээ. Аялалд гарахаасаа өмнө энэ тэмдэглэлийг цаг гаргаад уншаарай гэж зөвлөж байна. Таны аялалыг илүү сонирхолтой болгох юм. Энд тэрхүү тэмдэглэлийг PDF файл болгоод хавсаргав.

Gunjiin Sum - Ts.Damdinsuren
.pdf
Download PDF • 4.72MB

Нийслэлээс зорих гэж байгаа бол Тэрэлж Зочид Буудал хүртэл засмал замаар яваад Тэрэлжийн голыг гатална. Хэрэв зуны цагт ус ихтэй, Тэрэлжийн гарамаар гарч болохгүй үед бол Цонжин Болдог - Босгын Гүүрээр Туул голоо гарч, Туул гол дагж яваад Баруун Баян голыг гатлаад голоо өсгөөд явна. Princess Camp хүртэл бол жижиг тэрэг очих боломжтой үүнээс цааш 8 км зам аялалын хамгийн бартаат зам эхлэх юм. Энэ бартаа руу орсон байхад тод зам хөтөлсөөр Гүнжийн Сүм рүү хүргэнэ. Princess Camp хүртэл замыг зөв сонгох хэрэгтэй. Баруун Баян голоо дагж өсгөсөөр гол гатлах гарам дээр ирнэ. Голоо гатлаад бүдэг зам руугаа салаад довон дундуур явсаар дахиад голоо гатлана. Ингээд Princess Camp хүрэх зам руу буюу уулын ам руу хөтөлнө. Бартаат замд шавар, ус, торлог, бургас таарна. Торлог, бургастай ойр явахад машинаа зурагдахаас хамгаалах нь зүйтэй. Магадгүй энэ 8км-т морин аялал, явган аялал, дөрвөн дугуйт сонгож явбал илүү сонирхолтой болов уу. Манай аялалыг сонгосон аялагч нар энэ бартаат 8км замд л хамгийн их сэтгэл ханамжтай явдаг.

АЯЛАГЧ ТА БАЙГАЛДАА ЗӨВ ЗОХИСТОЙ АЯЛААРАЙ.

Хүндэтгэсэн,

Хиад-Боржигон овогт Чимэг-Очирын ЦОГ

#Аялал #Аялагч #Ханхэнтий #Гүнж #Гүнжийн #ГүнжийнСүм #Сүм #Гүнжийнсүм #Gunju #Gunj #Temple #Туйр #Тэрэлж

CONTACT US

#307, 3rd floor, Urbanek Office
Ulaanbaatar 14251, Mongolia

E: tsog@FourWheeler.mn

M: +976 8888 3888

© 2017 by Four Wheeler LLC

  • Black Facebook Icon
  • Black Instagram Icon
  • Black TripAdvisor Icon
  • Black YouTube Icon
  • Black Twitter Icon